Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ
Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Алба хаагчид өнөөдрийн байдлаар /2024.03.17/ 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах