Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, 14-21 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах үүрэг өгсөн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна
Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 3000 орчим гомдол ирсний 50 хувь нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой байна. Томоохон сүлжээ их дэлгүүрүүд хаяг, шошгогүй гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн зарах зөрчил буурахгүй байна. Шалгалтаар ихэнх дэлгүүр архи согтууруулах ундааны үнийг буруу бичиж, хямдрал зарласан мэтээр иргэдийг залилжээ.

ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын дарга н.Цэрэндулам ингэж ярилаа.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, 14-21 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах үүрэг өгсөн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.

Хуваалцах