Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томоохон зах худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрын камер ашиглалтыг сайжруулна

“Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хамтын ажиллагаа” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томоохон зах худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрын камер ашиглалтыг сайжруулна
Томоохон зах худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрын камер ашиглалтыг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын МШГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэстэй хамтран “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хамтын ажиллагаа” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төв, үзвэр үйлчилгээний газруудад ашиглагдаж буй телекамерын ашиглалтыг сайжруулж, хяналт, шалгалт зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар албан мэдэгдэл хүргүүлж үр дүнг тооцож байгаа аж.

Хуваалцах