Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томоохон захууд өнөөдөр амарна

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томоохон захууд өнөөдөр амарна
Томоохон захууд өнөөдөр амарна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай.

Энэ хүрээнд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.

Мөн, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо.

Хуваалцах