Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.

Үүнд:

• Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус) дулаан байх.

• Халуун хоол, цай унд хэрэглэх,

• Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх

• Гарын ариун цэврийг сахих,

• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,

• Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,

• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

• Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих

• Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл

• Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,

• Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,

• Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх

• Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх

• Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах.

Хуваалцах