Томуу нэмэгдэж байна
Өдрөөс өдөрт хүйтэрч байгаа энэ үеэр ханиад томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэж эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мэдээллийн алба

Өдрөөс өдөрт хүйтэрч байгаа энэ үеэр ханиад томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэж эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Сүүлд гаргасан тоон мэдээллээр өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад томуугийн өвчлөл 0,1-0,6 хувиар өсчээ. Үүнд цаг агаарын огцом хүйтрэл, тоос шороо утаатай байдал нь ханиад нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийнхэн хэлж байна. Тиймээс сургууль цэцэрлэгүүд ханиадтай хүүхдүүдээ гэрээр эмчлүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга н.Баатарсүх зөвлөлөө.


















