Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчин 0.3 хувиар өсчээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 72909 хүн хамрагдсаны 4896 (6.7 хувь) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчин 0.3 хувиар өсчээ
Томуу, томуу төст өвчин 0.3 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 72909 хүн хамрагдсаны 4896 (6.7 хувь) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Дүүргүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Налайх дүүрэгт 1.3 хувь, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 0.9 хувиар тус тус өсчээ. Нийт өвчлөгсдийн 82.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1307 дуудлага ирүүлсний 568 тохиолдол буюу 43.5 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна.

Хуваалцах