Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Сүхбаатар аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 13,1 хувь, түргэн тусламжи

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна
Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 13,1 хувь, түргэн тусламжийн дуудлагын 42,1 хэвтэн эмчлүүлэгчдийн 33,5 хувийг эзэлж байна.

Тиймээс аймгийн ЭМГ-ын даргын 01 дүгээр сарын 13-ны А/03 тоот томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын үйл ажиллагааг эрчимжүүлэх тушаалын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, харьяа багийн өрхүүдэд гэрийн эргэлтийг тогтмол хийж байна.

Мөн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Хуваалцах