Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 159557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 159557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар өссөн тохиолдол юм.
10 мянган хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.6, өмнөх оны мөн үеэс 6.6 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 72814 хүн амбулаториор үйлчлүүлсний 5336 (7.3 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй байсан бөгөөд өмнөх 7 хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл 10 мянган хүн амд 43.3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


















