Томуу, томуу төст өвчний үед хоол, хүнсээр дархлаагаа дэмжээрэй
Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий шар тос, ааруул, ээзгий, ээдэм аль болох түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.
Мэдээллийн алба

Томуу, томуу төст өвчний үед хоол, хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.
-Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус уу.
-Өглөөний цайгаа тогтмол уугаарай.
-Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж хэвшээрэй.
-Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий шар тос, ааруул, ээзгий, ээдэм аль болох түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.
-Махан хоолоо тохируулан хэрэглэнэ үү.
-Хүүхдээ хангалттай, зөв хооллож буйд байнга хяналт тавихыг зөвлөж байна.


















