Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн долоон хувь түргэн тусламжийн дуудлагын есөн хувийг эзэлж, нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80-90 хувь нь бага насныхан байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас Сайнцагаан сумын 1, 5, 6 дугаар цэцэрлэгийн эрү
Мэдээллийн алба

Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн долоон хувь түргэн тусламжийн дуудлагын есөн хувийг эзэлж, нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80-90 хувь нь бага насныхан байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас Сайнцагаан сумын 1, 5, 6 дугаар цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, сургалтын байдалд Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Үнэнцэцэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Мөнгөнцэцэг, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Н.Болормаа, Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Л.Ганбат нар энэ сарын 2-9-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын дүнг аймгийн төвийн бүх цэцэрлэгийн эрхлэгч, багш, тогооч, нярав зэрэг 59 ажилтанд танилцуулж, тэдний санал бодлыг сонсож, хамтарсан ярилцлага зохион байгуулсан байна.
Ярилцлагын явцад аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар томуу томуу төст өвчнөөс цэцэрлэгийн орчинд багш, ажилтан, ажилчид хэрхэн сэргийлж ажиллах, ханиад шуухнаатай хүүхдийг өвчний хурц халдвартай үед хэрхэн таниж ямар арга хэмжээ авах, цэцэрлэгийн эмч ажиллуулах, хүүхдийн хоол хүнсэнд дархлаа сайжруулах, ханиаднаас сэргийлэх ямар бүтээгдэхүүн хэрэглэх, цэцэрлэгүүдийн анги, бүлгийн агаарын солилцоог тогтмол зөв аргаар хэрхэн хийх, хүүхдийн аяга, халбага, тоглоом, нойлын өрөөний ариутгал, халдваргүйтгэл, угаалга түүний дамжлага, анги танхимын чийгтэй цэвэрлэгээ, ариутгалын бодисын зөв хэрэглэгээ, байгалийн нар агаарын ариутгах чанар, цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт эрүүл мэнд, эрүүл ахуйн наад захын дадал олгох сургалт, “Томуу, томуу төст өвчин, бохир гараар дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” сургалт, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтран зохион байгуулах, цэцэрлэгийн бүртгэлд байгаа боловч байнга тасалдаг суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гурвалсан гэрээгээ дүгнэж, анги дүүргэлтийн норм нормативыг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өглөө.
Мөн Сайнцагаан сумын Засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт цэцэрлэгүүдэд орон тооны багш ажиллуулах, цэцэрлэгийн анги, бүлгийн цонхыг стандартад нийцүүлэн засварлуулах санхүүжилт, цэцэрлэгийн тогооч нарыг хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтад хамруулж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлуудыг шийдвэрлүүлэхээр албан бичгээр хандлаа.


















