Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 15 мянган төгрөгөөр хийж байна
Дорнод аймгийн хэмжээнд томуугийн эргэн мэдээллээр 48-р долоо хоногт өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 9.1 хувийг, аймгийн төв буюу Хэрлэн суманд 9.7 хувийг үүнээс БОЭТөвд 16.8 хувь, ӨЭМТөвүүдэд 2.7 хувийг тус тус эзэлж байна.
Мэдээллийн алба

Аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасгаар ажлын өдрүүдэд 39-61 хүүхэд, бямба, ням гарагт 89-122 хүүхэд үзүүлжээ. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын вакциныг хүүхдийн 6 сартайгаас эхлэн захиалга өгсөн иргэдэд ЭМГ, ӨЭМТөвүүдээр захиалгын дагуу хийж байна. Тус вакцин Дорнод аймагт 100 хүн тун ирсэн бөгөөд иргэдэд 15 мянган төгрөгөөр хийж байна.

Б.Отгонбавуу