Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчтэй 14 мянган хүн бүртгэгджээ

Энэ сарын 14-20-нд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт 191.314 хүн хамрагдсаны 14.012 хүн буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчтэй 14 мянган хүн бүртгэгджээ
Томуу, томуу төст өвчтэй 14 мянган хүн бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-20-нд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт 191.314 хүн хамрагдсаны 14.012 хүн буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Баянгол дүүрэг, Багануур хот болон Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчин 10 хувиас дээш хувийг эзэлж байгаа аж. Мөн ХӨСҮТ-д нийт 120 сорьц хүлээн авч шинжлэхэд 19 (15.8%) сорьцонд В вирус, 1 (0.8%) сорьцод A(H1N1)pdm09 вирусын ген, иж томуу илрүүлэх шинжилгээний дүнгээр 10 (71%) сорьцод респиратор-синцитиаль вирус, 2 (14%) сорьцод риновирус, 1 (7%) сорьцонд хүний метапневмовирус тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах