Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугаас сэргийлье

Томуугийн аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэх, хүндрэх хандлагатай байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугаас сэргийлье
Томуугаас сэргийлье. Зураг: МҮОНРТ

Хүйтний эрч чангарч, томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг байна.

Томуугийн аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэх, хүндрэх хандлагатай байдаг.

Бага насны хүүхдийг дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гаргахгүй байх;
Амны хаалт хэрэглэх;
Гарын ариун цэврийг сайтар сахих;
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэн уулгах;
Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
Хэрвээ томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл Мэндийн Төвдөө яаралтай хандах хэрэгтэй.
Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах