Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа
Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152.838 хүүхэд вакцинаа хийлгээд байна.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой юм.

Хуваалцах