Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугийн тохиолдол ихэсчээ

Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн 71,936 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй оношилогдсон 5,404 тохиолдол байсан ба нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж, өмнөх долоо хоногийн дунджаас 0.4 хувиар нэмэгдсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн тохиолдол ихэсчээ
Томуугийн тохиолдол ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн 71,936 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй оношилогдсон 5,404 тохиолдол байсан ба нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж, өмнөх долоо хоногийн дунджаас 0.4 хувиар нэмэгдсэн байна.

Дүүргүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 12 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.6 хувь Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 0.5 хувь, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 0.3 хувиар тус тус өссөн байна. Нийт өвчлөгсөдийн 76.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1,327 дуудлага ирүүлсний 482 тохиолдол буюу 36.3 хувь нь томуу томуу төсч өвчин гэж оношилогдсон байна.

Хуваалцах