Томуугийн өвчлөл өмнөх оноос буурчээ
Энэ оны гурван сарын 23-29-ний өдрийг дуустал хугацаанд улсын хэмжээнд 164 мянга 519 хүн амбулаториор үйлчлүүлсний 7795 (4.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
Мэдээллийн алба

Энэ оны гурван сарын 23-29-ний өдрийг дуустал хугацаанд улсын хэмжээнд 164 мянга 519 хүн амбулаториор үйлчлүүлсний 7795 (4.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар бага, 10 мянган хүн амд 29.9 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 13.1 тохиолдлоор бага үзүүлэлт аж.

Лабораторит суурилсан тандалтаар томуугийн үүсгэгч илрээгүй бөгөөд иж томуугийн үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр гурван сорьцод хүний метапневмовирус, 3 сорьцод риновирус, 2 сорьцод энтеровирус, 1 сорьцод аденовирус тус тус эерэг тодорхойлогджээ.


















