Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугийн вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, толгой өвдөх зэрэг хариу урвал илэрч болох боловч энэ нь 2-3 хоногийн дотор өөрөө аяндаа зүгээр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ
Томуугийн вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ. Зураг: МҮОНРТ

Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм. Томуугийн вакциныг бугалганы булчинд тарьж хэрэглэх ба дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулдаг ба тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас баталдаг.

Вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаална. Томуугийн вакцин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай болдог.

Томуугийн вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ

1. Сүүлийн 1 сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.

2. Элэгний В вирусын вакцинтай нэг дор хийлгэх боломжтой.

3. Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, толгой өвдөх зэрэг хариу урвал илэрч болох боловч энэ нь 2-3 хоногийн дотор өөрөө аяндаа зүгээр болно.

4. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

Хуваалцах