Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугийн вирус илрүүлэх машин суурилууллаа

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд томуугийн вирус илрүүлэх хурдавчилсан оношилгооны “СОФИА” машиныг суурилууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн вирус илрүүлэх машин суурилууллаа
Томуугийн вирус илрүүлэх машин суурилууллаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд томуугийн вирус илрүүлэх хурдавчилсан оношилгооны “СОФИА” машиныг суурилууллаа.

АНУ-ын Дюк их сургууль, Монголын анагаах ухааны академи, ЗӨСҮТ хамтран хэрэгжүүлж буй “Нэг эрүүл мэнд” D43 төслийн хүрээнд “Томуугийн вирусийг Монголын хөдөө орон нутагт илрүүлэх судалгаа”-ны ажлыг Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутагт хийхээр болсон.

Аймгуудыг сонгохдоо адуу, тэмээний тоо, засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, “Нэг эрүүл мэнд” салбар зөвлөлийн ажлын үр дүн, ЗӨСТ-тэй зэрэг шалгуурыг үндэслэжээ.

Судалгааны ажил эхэлж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 01 -нд ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, судалгааны багийн гишүүд аймгийн “Нэг эрүүл мэнд” салбар зөвлөлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, судалгааны зорилго, цаашдын чиглэлээ танилцуулан аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нартай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Судалгааны багийнхан аймгийн хүн, мал эмнэлгийн мэргэжлийн багийнханд сургалт зохион байгуулж, ЗӨСТ-д томуугийн вирус илрүүлэх хурдавчилсан оношилгооны “СОФИА” машиныг суурилуулан, эмч мэргэжилтнүүдийг дадлагажууллаа. Судалгаанд тус аймгийн Өндөр-Улаан, Батцэнгэл, Өгийнуур сумыг хамруулахаар сонгожээ.

Хуваалцах