Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тони Аббот Владимир Путинтэй "нүүр тулна"

Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг долоодугаар сард Украйнд сүйрүүлсэн хэрэгтэй холбоотой асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзахаар зэхэж байна гэж мэдэгдлээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тони Аббот Владимир Путинтэй "нүүр тулна"
Тони Аббот Владимир Путинтэй "нүүр тулна". Зураг: МҮОНРТ

Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг долоодугаар сард Украйнд сүйрүүлсэн хэрэгтэй холбоотой асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзахаар зэхэж байна гэж мэдэгдлээ. Амстердам-Куала Лумпур чиглэлийн MH17 нислэгийн онгоцыг Украйн зүүн хэсэг дээгүүр нисч явах үед тус онгоцыг сүйрүүлсэн бөгөөд 298 зорчигч, тэдний дунд байсан Австралийн 38 иргэн бүгд амь үрэгдсэн юм.

Энэ аймшигт халдлагыг босогчид Оросын дэмжлэгтэйгээр, Оросын нийлүүлсэн зэвсгийг ашиглан үйлдсэн гэж Абботт мэдэгдсэн талаар BBC мэдээлж байна. Харин хойд хөршийн төрийн тэргүүн ОХУ энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж мэдэгдэж байсан юм. Абботтын хувьд ирэх 11 дүгээр сард Австралид болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй биечлэн уулзах товтой байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах