Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тони Блэйр” сан эрүүл мэндийн засаглалыг сайжруулна

Монгол Улсын Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таван чиглэлээр зөвлөх үйлчилгээ өгөн ажиллаж л Тони Блэйр сангийн Засгийн газрын зөвлөх Ламброс Каравис ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тони Блэйр” сан эрүүл мэндийн засаглалыг сайжруулна
“Тони Блэйр” сан эрүүл мэндийн засаглалыг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таван чиглэлээр зөвлөх үйлчилгээ өгөн ажиллаж л Тони Блэйр сангийн Засгийн газрын зөвлөх Ламброс Каравис ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзлаа. Тони Блейр сангийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрүүл мэндийн сайд дэмжин, сайшааж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, зөв гарц олоход цаашид хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Харин ноён Ламброс Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохион байгуулалт хийж, хоёр болон гуравдахь шатлалын эмнэлгийн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн тогтолцооны засаглалыг сайжруулах, сувилагчийн орон тоо, хангамжийг сайжруулах” гэсэн гурван чиглэлд анхаарах саналтайгаа хэлсэн юм.

Түүнчлэн хоёр тал өнгөрсөн онд хамтран ажилласан ажлын явц, боловсруулж буй саналын талаар харилцан ярилцлаа.

Хуваалцах