Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэх юм.

Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Беларусь Улсын Борисов хот дахь “ПОЖСНАБ” ХХК-ийн захирал Дерябин Олег Александровичтэй гарын үсэг зурлаа.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах