Тоо толгой нь цөөрдөггүй “амттан”
хямд үнэтэйд нь бус гоё амттайд нь болж энэ мэрэгчийн махыг сонгодог
Мэдээллийн алба

Хоол хүнсэндээ хархны мах хэрэглэдэг хүмүүс хямд үнэтэйд нь бус гоё амттайд нь болж энэ мэрэгчийн махыг сонгодог гэнэ.
Энэтхэг улсад орон нутгийн захын худалдаачид хархны мах ил задгай худалдаалдаг. Түүнчлэн тус улсын хамгийн ядуу муж болох Бихарын засаг захиргаа будааны үнийн хэт өсөлтийг барихын тулд хархыг гол хүнсээ болгохыг иргэддээ уриалсаар ирсэн аж. Мөн төвийн хотуудаар нь "Шөнийн ангуучид" хэмээх тусгай хүмүүс харуй бүрий болохоор хархны ан эрхэлж олон айл гэрийн амьжиргааг бэлддэг юм байна.
Тоо толгой нь хурдацтай өсдөг энэ мэрэгчийн эмэгчнийх нь хээлээ тээх хугацаа нь дунджаар гурван долоо хоног байдаг. Түүнчлэн 12 долоо хоногийн дотор 100 зулзага гаргадаг аж. Мөн төрснийхөө дараа шууд үр тогтооход бэлэн болдог учир олон тооны харх барьж идсэн ч тоо толгой цөөрнө гэж байдаггүй аж.




















