Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоолуурын заалтыг илүү бичдэг байжээ

Айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөр тооцоог улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй тоолуураар гүйцэтгэдэг. Мөн тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв авдаггүй, заалтыг илүү бичдэг зөрчлүүд илэрчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоолуурын заалтыг илүү бичдэг байжээ
Тоолуурын заалтыг илүү бичдэг байжээ. Зураг: МҮОНРТ

Айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөр тооцоог улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй тоолуураар гүйцэтгэдэг. Мөн тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв авдаггүй, заалтыг илүү бичдэг зөрчлүүд илэрчээ.

НМХГ-аас хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашигладаг тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хэмжлийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтад ус, цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 114 аж ахуйн нэгжийг хамруулж дээрх зөрчлийг илрүүлжээ.

Мөн энэ төрлийн үйл ажиллагааг явуулдаг нийт 196 аж ахуйн нэгжээс 48 хувь нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Х.Гантулга ярилаа.

Хуваалцах