Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тоонот” студийн уран бүтээлчид эвент зохион байгуулна

“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоонот” студийн уран бүтээлчид эвент зохион байгуулна
“Тоонот” студийн уран бүтээлчид эвент зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн. Харин энэ удаа дээр дурдсан хоёр цомогт багтсан дуунуудаа сонсогчдод дахин хүргэхээр “Гараад ир, найз минь” эвент энэ сарын 21-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээнд “Тоонот” студийн уран бүтээлчдээс гадна регги дуучин Ratabuzz, реппер KA, Lil ThugE, дижей Gezeg нар оролцох аж.

Хуваалцах