Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тоонот” студийн уран бүтээлчид тоглолтоо хийнэ

“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоонот” студийн уран бүтээлчид тоглолтоо хийнэ
“Тоонот” студийн уран бүтээлчид тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал), "Digital" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг болон реппэр Г.Уянгадарь нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус студиэр овоглож буй уран бүтээлчид өмнө нь хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэж байсан бол энэ удаад гурав дахь цомгоо хүргэж, тоглолт хийхээр болжээ. “Тоонот” студийн тоглолт энэ сарын 19-нд "UG palace"-т болох аж.

Хуваалцах