Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТОП-20 индекс 0.05 хувиар өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн буюу 2014 оны аравдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 53.222 ширхэг хувьцаа арилжигдаж, 163.714.256.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТОП-20 индекс 0.05 хувиар өсчээ
ТОП-20 индекс 0.05 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн буюу 2014 оны аравдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 53.222 ширхэг хувьцаа арилжигдаж, 163.714.256.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “А” самбарт 8 компанийн 4.106 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.495.166.00 төгрөгийн, “Б” самбарт зургаан компанийн нийт 4.230 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.118.090.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Энэ өдрийн багцын арилжаагаар нэг компанийн нийт 44.886.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 157.101.000.00 төгрөгийн гүйлгээ хийгдэж, ТОП-20 индекс 15.622.24 нэгж буюу 0.05 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 352 дугаар тогтоол, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 166 тоот тушаалаар тус компанийн арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.

Хуваалцах