Топ-20 индекс 0.80 хувиар өслөө
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2.983 ширхэг хувьцаа арилжигдаж, 10.121.178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Мэдээллийн алба

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2.983 ширхэг хувьцаа арилжигдаж, 10.121.178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Мөн энэ өдөр “А” самбарт 13 компанийн 2.859 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10.059.198.00 төгрөгийн, “Б” самбарт дөрвөн компанийн нийт 124 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 61.980.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15.662.23 нэгж буюу 0.80 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 996.21 нэгж болж 0.04 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.


















