Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Топ-6” тэмцээнд БНСУ-ын жүдочид Монголд иржээ

Монголын жүдо бөхийн холбооноос “Топ 6” тэмцээнийг өнөөдөр “М Банк Арена”-д зохион байгуулах гэж байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн мед

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Топ-6” тэмцээнд БНСУ-ын жүдочид Монголд иржээ
“Топ-6” тэмцээнд БНСУ-ын жүдочид Монголд иржээ. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбооноос “Топ 6” тэмцээнийг өнөөдөр “М Банк Арена”-д зохион байгуулж байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдахаар боллоо. Олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид барилдахаар иржээ. Түүнчлэн өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчид барилдаж, ур чадвараа харуулах юм.

“Топ 6” тэмцээнд БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан дунд болон хүнд жингийн жүдочид оролцож байна.

Хуваалцах