“Topgoal Rhapsody” шоуны ялагч Н.Идэрмөнх хоёр дахь дуугаа цацлаа
дуучин Н.Идэрмөнх эхнэртээ зориулан солонгос хэлээр дуулсан "Долоон жилийн турш" нэртэй дуугаа дүрсжүүлэн нийтэд цацжээ
Мэдээллийн алба

БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдардаг Н.Идэрмөнх хэмээх монгол залуу тус улсын “E” телевизээр цацагдсан “Topgoal Rhapsody” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын ялагч болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөд Солонгост амьдардаг гадаадын иргэдийн оролцдог дээрх дууны тэмцээнд Н.Идэрмөнх Им Жэ Бом дуучны “Чиний төлөө” дууг монгол, солонгос хоёр хэлээр дуулж түрүүлсэн юм.
Тэгвэл дуучин Н.Идэрмөнх эхнэртээ зориулан солонгос хэлээр дуулсан "Долоон жилийн турш" нэртэй дуугаа дүрсжүүлэн нийтэд цацжээ.


















