“Торгоны зам” ёслолын арга хэмжээ болно
МҮХАҮТ-аас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ОУ-ын байгууллагууд, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг нэрлэж, тэдний оролцоог олон нийтэд таниулж, урамшуулан дэмжих “Silk Road” буюу “Торгоны зам” ёслолын арга хэмжээг хоёр жил
Мэдээллийн алба

МҮХАҮТ-аас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ОУ-ын байгууллагууд, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг нэрлэж, тэдний оролцоог олон нийтэд таниулж, урамшуулан дэмжих “Silk Road” буюу “Торгоны зам” ёслолын арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл "Торгоны зам-2014" ёслолын арга хэмжээ өнөөдөр 16:30 цагт МҮХАҮТ-д болно. Арга хэмжээ Монголд ажиллаж байгаа гадаад иргэдэд Монголын Цагаан сар, ёс заншлыг харуулж, монгол урлагийн тоглолтыг багтаасан нэг үдшийн хүндэтгэлийн хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулагдана.


















