Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Торгуулиа төлөөгүй бол эрхийг нь хасна

Нийслэлийн авто замын уулзвар болгон дээр камер байрлуулж, дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээллийг өдөр тутам гаргадаг болсоор багагүй хугацааг үджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Торгуулиа төлөөгүй бол эрхийг нь хасна
Торгуулиа төлөөгүй бол эрхийг нь хасна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн авто замын уулзвар болгон дээр камер байрлуулж, дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээллийг өдөр тутам гаргадаг болсон. Дүрэм зөрчиж байгаад камерын бичлэгт өртсөн жолооч нарт ч хариуцлага тооцож, торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь илгээж байгаа.

Тэгвэл Нийслэлийн зам тээврийн газраас зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн нийт жолооч нарт хандан мэдэгдэл гаргаад байна.
Мэдэгдэлд дүрэм зөрчиж, торгуулийн хуудас гардан авсан ч торгуулиа төлөөгүй байгаа нийт жолооч нарыг 2013 оны дотор торгуулиа барагдуулаагүй бол ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн жолоодох эрхийг нь хасах хүртэлх арга хэмжээ авна гэжээ.

Хуваалцах