Торгуулийн эргэн төлөлт 30 хувьтай байна
8-р сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлж, торгуулийн мэдэгдэх хуудсыг хаягаар нь хүргүүлэх болсон билээ. Харин торгуулийн эргэн төлөлт 30 хувьтай байгаа аж. Мөн огт бүртгэлгүй дугаар дээр зөрчил бүртгэгдсэн 30 гаруй тохиолдол илэрчээ. Энэ нь жолооч нар хуурамч дугаар ашиглаж
Мэдээллийн алба

8-р сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлж, торгуулийн мэдэгдэх хуудсыг хаягаар нь хүргүүлэх болсон билээ. Харин торгуулийн эргэн төлөлт 30 хувьтай байгаа аж. Мөн огт бүртгэлгүй дугаар дээр зөрчил бүртгэгдсэн 30 гаруй тохиолдол илэрчээ. Энэ нь жолооч нар хуурамч дугаар ашиглаж байгаатай холбоотой гэнэ. Дүрэм зөрчсөн эдгээр жолоочийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авах буюу цаашлаад нэр, албан тушаалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байхаар болжээ.
Одоогийн байдлаар нийт 10 мянган зөрчил бүртгэгдээд байгаа юм байна.


















