Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Торгуулийн төлбөртэй машин худалдах болжээ

ЗЦГ-аас машин худалдаж авахдаа торгуулийн үлдэгдэлтэй эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Торгуулийн төлбөртэй машин худалдах болжээ
Торгуулийн төлбөртэй машин худалдах болжээ. Зураг: МҮОНРТ

ЗЦГ-аас машин худалдаж авахдаа торгуулийн үлдэгдэлтэй эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна. Учир нь сүүлийн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулийн хуудас авсан ч түүнийгээ төлөхгүйгээр худалдаалах үйлдэл олон гарах болжээ. Бүр нэг бус нэлээн хэдэн торгуулийн хуудастай автомашинууд зарагдаж байгаа гэнэ. Тиймээс иргэдийг авто машин худалдан авахдаа www.torguuli.mn хаягаар орж, авах гэж буй машин тань “асуудалтай” эсэхийг шалгахыг ЗЦГ-аас сануулж байна.

Хуваалцах