Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Торонто хотод явган зорчигчдын аминд хүрсэн автын осол хэргийг мөрдөн шалгаж байна

Канадын Торонто хотод бага оврын ачааны машинаараа явган зорчигчдыг дайрсан этгээдийн нэр хэвлэлийнхэнд тодорхой болсон байна. энэ хэргийг 25 настай Алек Минассян үйлдсэн болохыг тодруулсан байна. гэхдээ цагдаагийнхан түүнийг энэ хэргийг санаатайгаар үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Торонто хотод явган зорчигчдын аминд хүрсэн автын осол хэргийг мөрдөн шалгаж байна
Торонто хотод явган зорчигчдын аминд хүрсэн автын осол хэргийг мөрдөн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Канадын Торонто хотод бага оврын ачааны машинаараа явган зорчигчдыг дайрсан этгээдийн нэр хэвлэлийнхэнд тодорхой болсон байна. энэ хэргийг 25 настай Алек Минассян үйлдсэн болохыг тодруулсан байна. гэхдээ цагдаагийнхан түүнийг энэ хэргийг санаатайгаар үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна.

Хууль сахиулагчид түүнээс хэд хэдэн удаа мэдүүлэг авсан байна. гэхдээ энэ нь террорист халдлага байсан эсэх тухайд албаныхан тодорхой хариулт өгөөгүй л байна. Харин Канадын олон нийтийн аюулгүй байдлын сайд РальфГудэйл энэ хэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоогүй болохыг л хэлсэн байна. Торонтод бага оврын ачааны машин явган зорчигчдыг дайрснаас болж 10 хүн амиа алдаж 15 хүн гэмтэж бэртсэн юм.

Энэ хэрэг гарсан газраас 30 аад кмийн зайд Их 7 ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байсан. Үүнтэй холбоотойгоор халдлагын бай нь Их 7 орны гадаад хэргийн сайд нар байсан байж болзошгүй гэдэг таамаглал гарч байсан юм.

Хуваалцах