Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тосгоны иргэн өндөр хүчдлийг эсэргүүцэн амиа егүүтгэжээ

Төв талбай руу нэвтрэхийг оролдсон иргэд Сөүл хотын ойролцоо түр саатаад байгаа бөгөөд тэд талийгаачийг олон нийтэд таниулахыг зорьж байгаа юм байна. Тосгоны оршин суугчдын тэмцэл өнөөдөр үргэлжлэн идэвхжих ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тосгоны иргэн өндөр хүчдлийг эсэргүүцэн амиа егүүтгэжээ
Тосгоны иргэн өндөр хүчдлийг эсэргүүцэн амиа егүүтгэжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Кёнгнам аймгийн Милянг тосгоны оршин суугчид хагас жилийн турш эсэргүүцэн жагссаар байна. Тэд тосгоны уулан дээгүүр дамжин өнгөрөх өндөр хүчдлийн шонг босгохыг өнөөдрийн хүртэл эсэргүүцсээр байгаа юм. Гэвч энэ байдлыг нь үл тоомсорлон ажлыг хүчээр эхлүүлжээ. Улс орны эрх ашгийн үүднээс зайлшгүй хийгдэх ажил хэмээн эхлүүлснээс тэмцэл хурц хэлбэрлүүгээ ороод байна. Өөрөөр хэлбэл үүнийг эрс тууштай эсэргүүцэж ирсэн тус тосгоны оршин суугч 68 настай Ким газар тариалангийн зориулалттай хор уун амиа егүүтгэжээ.

Амиа алдсан Кимд хүндэтгэл үзүүлэхээр тосгоны оршин суугчид Сөүл хотын төв талбайд хүндэтгэл үзүүлэхээр цугласан боловч цагдаагийн газраас тэдэнд зөвшөөрөл өгөөгүй юм. Төв талбай руу нэвтрэхийг оролдсон иргэд Сөүл хотын ойролцоо түр саатаад байгаа бөгөөд тэд талийгаачийг олон нийтэд таниулахыг зорьж байна. Тосгоны оршин суугчдын тэмцэл өнөөдөр үргэлжлэн идэвхжих ажээ.

Түлхүүр үг:Сөүл
Хуваалцах