ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй Хэнтий аймагт ажиллажээ
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод ажиллажээ.
Мэдээллийн алба

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод ажиллажээ.
Тэрбээр шинээр баригдсан “Шинэ Өндөр хаан” хорооллын 120 айлын орон сууцны барилгын ажилтай танилцсан байна. Тус орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч “Дүрт Уул” ХХК-ийн Ерөнхий инженер н.Оюунчимэг барилгын ажлын явц 98 хувьтай, гэрээт хугацаандаа ашиглалтад орох гэж байгааг танилцуулсан байна.



















