Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзжээ

ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзжээ
Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болж, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн.

Энэхүү бүс нутаг нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг юм. Мөн нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Тиймээс ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзжээ.

Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг гэдгээрээ онцлогтой юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах