Тосон Хулстайн байгалийн нөөц газарт ажиллах ажлын хэсэг байгуулжээ
Тосон Хулстайн байгалийн нөөц газарт буюу Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн сумын нутагт ажиллаж эхэлсэн байна
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын газар нутгийг хамардаг Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээрийг 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан.
Гэтэл сүүлийн жилүүдэд дээрх байгалийн нөөц газарт төв болон баруун аймгаас олон адуутай уяач болон иргэд суурьших болжээ. Ийн тус газрын байгалийн унаган төрх алдагдах, цагаан зээр дайжих зэрэг цөөнгүй сөрөг үр дагавар үүссэн байна. Тиймээс Дорнод аймгийн Засаг даргын үүрэг, чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Тосон Хулстайн байгалийн нөөц газарт буюу Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн сумын нутагт ажиллаж эхэлсэн байна.


















