Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүсчээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлж

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүсчээ
Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлжээ. Энэ талаар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулсан юм.

Өргөдлийн байнгын хороо уг өргөдлүүдийг хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариуг иргэдэд болон тус Байнгын хороонд ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнгөрөгч долоодугаар сард явуулсан аж. Үүний дагуу наймдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосонбумбын нуруу болон нэр бүхий долоон газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Хуваалцах