Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 181 км замын ажил эхэллээ

Завханы Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 181 км замын ажил эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 181 км замын ажил эхэллээ
Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 181 км замын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Завханы Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 181 км замын ажил эхэлжээ. Эхний ээлжинд 114 км замыг тавих бөгөөд энэ зам Тосонцэнгэлээс Загастайн давааны 61 дүгээр гарам хүртэл явах юм.

Энэ жилийн хувьд гүйцэтгэгч компани 65 км-ын далангийн ажлыг хийх бөгөөд ирэх хавраас Загастайн давааны 61 дүгээр гарамнаас Улиастай хот хүртэлх 67 км замын ажлыг хийж дуусгах гэнэ.

Түүнчлэн Улиастай хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.2 км-ийн урттай хэсэгчилсэн авто замын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сард дуусах ажээ.

Хуваалцах