Тост, Тосонбумбын нурууг нөөцөд авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосонбумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авсан байна.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосонбумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авсан байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр энэ талаар "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосонбумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг. Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм" гэж ярьсан юм.


















