“Тоттенхэм” Жей Родригесыг авах саналаа дахин илэрхийлэв
Английн “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Маурисио Почеттино “Саутгэмптон” клубын хагас хамгаалагч Жей Родригесыг авах сонирхолтойгоо өвлийн солилцооны цонхоор дахин илэрхийлэв.
Мэдээллийн алба

Английн “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Маурисио Почеттино “Саутгэмптон” клубын хагас хамгаалагч Жей Родригесыг авах сонирхолтойгоо өвлийн солилцооны цонхоор дахин илэрхийлэв. Багийн мэргэжилтэн аль нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор түүний төлөө 15 сая фунт төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдээд байсан.
Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Тоттенхэм” болон “Ливерпүүл” клубүүд Жей Родригесыгсонирхож байсан ч авч чадаагүй юм. Харин Родригес улирлын өмнө бэртэл авсан бөгөөд одоо болтол нэг ч тоглолтод оролцоогүй байгаа. Харин өнгөрсөн улиралд премьер лигийн 13 тоглолтод 15 гоол оруулсан нь ийнхүү мэргэжилтний нүдэнд өртөөд байгаа юм.


















