Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

TOURISM EXPO JAPAN 2026: Аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн токио хотноо үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
TOURISM EXPO JAPAN 2026: Аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн токио хотноо үргэлжилж байна
TOURISM EXPO JAPAN 2026: Аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн токио хотноо үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Япон Улсын нийслэл Токио хотноо 2026 оны 9 дүгээр сарын 24–27-ны өдрүүдэд Tokyo Big Sight үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж буй “Tourism EXPO Japan 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Монгол-Японы аялал жуулчлалын холбоо хамтран Монгол Улсыг төлөөлөн тус үзэсгэлэнд оролцож байна.

Энэ жилийн үзэсгэлэнд 74 улс, Япон Улсын 46 муж, нийт 1,480 буудал/стэндэд 1,356 компани оролцож, улс орон, бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санал санаачилгаа олон улсын зах зээлд танилцуулж байна.

Монгол Улсаас 6 аялал жуулчлалын компани, 2 авиа компани оролцож, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, чиглэлүүдийг Японы зах зээлд сурталчлан таниулахаас гадна бизнес уулзалт, шууд гэрээ хэлцэл хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Японы аялал жуулчлалын холбоо JATA-ийн Ерөнхийлөгч Ю.Хара болон холбогдох албаны хүмүүс хүндэт зочноор оролцлоо.

Хуваалцах