Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

“Мет гала”-гийн 2027 оны үзэсгэлэн өдөр тутмын хувцсыг онцолно

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мет гала”-гийн 2027 оны үзэсгэлэн өдөр тутмын хувцсыг онцолно
“Мет гала”-гийн 2027 оны үзэсгэлэн өдөр тутмын хувцсыг онцолно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн загварын ертөнцийн томоохон арга хэмжээ болох “Мет гала”-гийн ирэх жилийн үзэсгэлэн өдөр тутмын энгийн хувцас, эд материалыг загвар зохион бүтээгчид хэрхэн өвөрмөц бүтээл болгон хувиргадагийг харуулахаар болжээ.

Нью-Йоркийн Метрополитен урлагийн музейгээс 2027 оны үзэсгэлэнгийн сэдвийг “Энгийн зүйлсийн ер бусын гоо сайхан” хэмээн зарласан байна.

Үзэсгэлэнд жийнсэн өмд, футболк, дулаан хүрэм зэрэг түгээмэл хувцаснаас гадна цаас, хуванцар, металл зэрэг энгийн материалыг ашиглан бүтээсэн загваруудыг дэлгэнэ.

Онцлох үзмэрүүдийн нэг нь жүжигчин Брук Шилдсийн 15 настайдаа “Калвин Кляйн” компанийн сурталчилгаанд өмсөж байсан жийнсэн өмд юм. Түүнчлэн 1930-аад оны Чарльз Жеймсийн дулаан хүрэм, загвар зохион бүтээгч Норма Камалигийн унтлагын уутнаас санаа авсан хүрмийг үзүүлэхээр төлөвлөжээ.

Анх уг үзэсгэлэнг Британийн загвар зохион бүтээгч Жон Гальяногийн уран бүтээлд зориулахаар төлөвлөсөн ч түүний өмнө нь гаргаж байсан еврейчүүдийн эсрэг болон арьс өнгөөр ялгаварласан мэдэгдлүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар цуцалсан юм.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Эндрю Болтон өдөр тутам өмсдөг хувцас хүний дурсамж, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бөгөөд энгийн зүйлс ч урлагийн бүтээл болох боломжтойг харуулахыг зорьж буйгаа хэлжээ.

“Мет гала” хандивын арга хэмжээ 2027 оны тавдугаар сарын 3-нд болох бол үзэсгэлэн тавдугаар сарын 9-нөөс 2028 оны нэгдүгээр сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах