ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.
2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 хэмаар дулаарч 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 хэмаар дулаарч 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 3 хэмаар дулаарч 7-9 хэм дулаан байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангай, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-7.0 мм, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


















