Товчхон мэдээ /2015.04.14/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийнэ.
Мэдээллийн алба

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон гаргажээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийнхээс 6,7 хувиар буурсан байна. Мөн зах зээл дэхь орон сууцны үнэ харьцангуй тогтворжих хандлагатай байгааг албаныхан мэдээллээ.
Булган аймгийн Цагдаагийн газар бэлэн бус торгуулийн машинтай боллоо. Ингэснээр орон нутгийн цагдаагийн байгууллагуудын хувьд Булган аймаг нь бэлэн бус торгуулын машинтай анхны аймагт тооцогдож байна. Энэ машиныг хэрэглэснээр аймгийн Цагдаагийн газар иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжтой болж байгааг удирдлагууд нь онцолсон юм.
Өнөөдөр 11:30 цагт Сангийн яамнаас “Хөдөө аж ахуйн давхар даатгал”- Хувьцаат Компанийн үйл ажиллагааны талаар албан ёсоор мэдээлэл хийх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийнэ.


















