Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Товчхон мэдээ /2015.06.23/

Өнөөдөр 12:00 цагаас Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудын үйлдсэн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Товчхон мэдээ /2015.06.23/
Товчхон мэдээ /2015.06.23/. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр 12:00 цагаас Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудын үйлдсэн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд хийхээр болжээ.


- Нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд шалгалт хийснээс 18 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ.


- Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хоёр сум, Булган аймгийн нэг суманд ой хээрийн түймэр асч байна.


- Чайковскийн “Хунт нуур” балетыг дэлхийн сонгодог урлагийн тулгын гурван чулууны нэг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэгвэл тус балет Монголын тайзнаа тоглосон түүхт 40 жилийн ойг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ.


- Энэ сарын нэгнээс ирэх долоодугаар сарын 01-ний хооронд Тээврийн хэрэгслийн татвараа хуулийн хугацаанд төлөөгүй эзэмшигчдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалт явагдаж байна.


- Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн "Чингис" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Улсын хэмжээнд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа болох гэж буй удирдах ажилтны зөвлөлгөөнд салбарын сайдаас гадна УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт, Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нарын албаны хүмүүс, нийслэл, дүүрэг, аймаг орон нутгийн Хөдөлмөрийн газар, хэлтсийн дарга нар, МСҮТ болон Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд гээд 80 гаруй хүн оролцож байна.

Хуваалцах