Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Товчхон мэдээ /2015.10.08/

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ачаа тээврийн, түүний дотор өнгөт, хар металлын тээвэр 20, нефть, нефтийн бүтээгдэхүүн, барилгын материал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Товчхон мэдээ /2015.10.08/
Товчхон мэдээ /2015.10.08/. Зураг: МҮОНРТ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ачаа тээврийн, түүний дотор өнгөт, хар металлын тээвэр 20, нефть, нефтийн бүтээгдэхүүн, барилгын материал, өвс сүрэл, гэрийн хэрэглэл тээвэрлэх тариф тус бүр 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Мөн олон улсын зорчигч тээврийн тарифыг тооцохдоо швейцарь франкаас төгрөгт хөрвүүлэх ханшийг 200- 350 төгрөгөөр нэмэхээр болжээ.


Маргааш 15 цагт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хамтран ажиллах зочид буудлуудад итгэмжлэх гардуулах ёслолын ажиллагаа "Blue Sky" зочид буудлын "Кристал" танхимд болно.


Энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” болно. Энэхүү чуулган Монголд анх удаа зохиогдож байгаагаараа онцлог төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл бүхий өргөн цар хүрээг хамарч байгаа юм. Чуулганы үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас 2015 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд “Эмэгтэйчүүдийн манлайлал Азид” олон улсын чуулган зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганд зүүн Азийн 60 гаруй эмэгтэй, аймаг, нийслэлийн нийт 100 гаруй эмэгтэй оролцох ба бизнес, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлж, Монголын манлайлагч эмэгтэйчүүдийг дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болгохыг урьтал болгож байгаа юм.

Хуваалцах