Товчхон мэдээ
Нийслэлээс АСЕМ-ын хуралд бэлтгэх,нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжүүдийг хамруулсан тохижилт, ногоон байгууламжийг сайржуулах
Мэдээллийн алба

Нийслэлээс АСЕМ-ын хуралд бэлтгэх,нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжүүдийг хамруулсан тохижилт,ногоон байгууламжийг сайржуулах томоохон болзолт уралдаан зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга 1000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах уулзалт өнөөдөр 10:30 цагаас МҮЭСТО-нд болно.
Өнөөдөр 12:00 цагаас Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан "Номын их хүрээг нээсэн нь сарьдагийн хийдийн судалгаа" тусгай үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга оролцоно.
Шинэ долоо хоногийн мэнд, Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн ажил болон төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 1 давхарын хэвлэл мэдээллийн тэнхимд өнөөдөр 11:00 цагт мэдээлэл өгнө. Холбогдох утас: 94016262, 99919105, 99164460


















